Ирантай төлбөр тооцоо хийх ЕХ-ны механизмыг гуравдагч орнууд ашиглах боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-01 16:32:45

НЬЮ-ЙОРК. /RIA Novosti/. Иран улстай бизнес явуулах зорилгоор Европын Холбооны /ЕХ/ орнуудын боловсруулж буй механизмыг гуравдагч орнууд ашиглах боломжтой гэж Ираны Гадаад хэргийн дэд сайд Аббас Аракчи РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


АНУ-ын хориг арга хэмжээг тойруулан Ирантай төлбөр тооцоо хийх санхүүгийн механизмыг ЕХ боловсруулж байгаа тухай Их Британи, Герман, Франц, Хятад, Орос болон Иран улс НҮБ-ын сайд нарын түвшний уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл хийхдээ мэдээлсэн байна.


“Одоо европчууд Тусгай зориулалтын механизмыг /Special purpose vehicle, SPV/ боловсруулж байна. Энэ маш хүнд хэцүү асуудал учраас дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа” гэж тэрбээр хэлжээ.


Ираны Гадаад хэргийн дэд сайдын мэдээлснээр, энэ нь зөвхөн Иран болон ЕХ-ны хоорондын механизм биш юм. Үүнийг мөн гуравдагч орнууд ашиглах боломжтой. “АНУ-ын хоригийн хоёр дахь арга хэмжээ хэрэгжихээс өмнө энэ механизмыг ашиглах боломжтой болно гэж бид найдаж байна” гэж тэрбээр хэлсэн байна.


Холбоотой мэдээ