Мадуро: Сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-02-02 14:08:02
Yesukheitumur Tumurbaatar

МОСКВА. / Xinhua /. Олон улсын зуучлагчдын оролцоотойгоор сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ. 


“Улс орныхоо сайн сайхан ирээдүй, энх тайвны төлөө сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээний ширээний ард суухад бэлэн байна” гэж тэрбээр ОХУ-ын Риа Новости мэдээллийн агентлагт ярилцлага өгөх үеэр хэлжээ.


Мөн тэрбээр, "олон улсын зуучлагчдыг улс орондоо урих боломжтой бөгөөд Венесуэлд болж буй үйл явдалд санаа зовниж буй хэд хэдэн Засгийн газар, байгууллага байгаа. Тэд яриа хэлэлцээ хийхийг уриалсан" гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ тэрбээр ээлжит бус сонгууль явуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, "энэ нь ард иргэдийн саналд үндэслэн улс төрийн шийдлийг олох хамгийн зөв хэлбэр юм" гэж мэдэгджээ.

 

Н.Мадуро өнгөрсөн оны тавдугаар Венесуэлийн Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож, нэгдүгээр сарын 10-нд тангаргаа өргөсөн юм.

 

Харин сөрөг хүчний удирдагч, Венесуэлийн Үндэсний ассамблейн тэргүүн Хуан Гуайдо өнгөрсөн сарын 23-нд Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарлаж, “Мадурогийн засаг захиргаа хууль бус гэж” гэж мэдэгдсэн билээ.

Холбоотой мэдээ