Баярын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-02-02 14:41:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай, хүйтэн жавартай байхыг малчид, тээвэрчид, иргэдэд Ус цаг уур,  орны хүрээлэнгийн газраас анхаарууллаа.

Баярын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэж байна. Энэ сарын 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 4, 7-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн баруун хагаст зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 

Холбоотой мэдээ