Сар шинийн баяраар авто замын хилийн боомтууд амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-02-04 08:58:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баяр буюу энэ сарын 5, 6, 7-нд БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийн боомтууд амарна. Харин Замын-Үүдийн төмөр замын боомт олон улсын галт тэрэг, агаарын тээвэр цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана.


Харин ОХУ-тай хиллэдэг автозамын боомтуудаас Алтанбулаг боомт 24 цагаар, Эрээнцав боомт цагийн хуваарийн дагуу 08.00-17.00 цагийн хооронд ажиллана. Бусад авто замын боомтууд амрах юм. Харин галт тэрэг, агаарын тээвэр цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана.



Холбоотой мэдээ