Хүүхдэд халтай номуудыг хураан авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬШӨХТГ-аас Улаанбаатар хотын номын дэлгүүрүүдэд байгаа хүүхдийн зохиолчдын номыг нягтлан үзээд бага насны хүүхдэд халтай номуудыг хураан авчээ.
"Мажестик", "Интерном", "Мир", "Аз орчлон" зэрэг номын дэлгүүрт борлогдож буй 253 номноос хүүхдэд сөргөөр нөлөлөж болзошгүй 32 номыг хураан авч дүн шинжилгээ хийжээ. Үүнд, Г.Уянгазулын "Хүүхдийн хөгжилтэй яриа" буюу онигооны номонд архи дарсны тухай хүүхдэд муугаар үлгэрлэх ярианууд олноор орсон, Г.Сарнайн "Ид шидийн илд" номын төгсгөлд 11 дүгээр ангийн сурагч багштайгаа хайр сэтгэлийн холбоотой болж үнсэлцэн төгсч байгааг дээрх зөрчилд хамруулсан байна. Мөн "Дээрэмчин хүргэн" гээд нэрнээсээ зөрчилтэй номын зохиогчийн нэрийг дурдаагүй хэвлэсэн байв. Эдгээр нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт " Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл ...шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах эрхтэй" гэж заасныг зөрчсөн байна гэж ШӨХТГ-аас үзжээ.
Ж.Батсайхан