"Дьюсселдорф Гран при-2019"-д манай 19 жүдоч хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-12 14:28:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулдаг "Дьюсселдорф Гран при-2019" тэмцээн хоёрдугаар сарын 22-24-нд болно.


Тус тэмцээнд 99 орны 730 тамирчин зодоглохоор мэдүүлгээ илгээжээ. Монголын багийн тухайд 19 /эрэгтэй 11, эмэгтэй 8/ тамирчнаа сойхоор бэлтгэж байна.


Монгол Улсын багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна. Эрэгтэй жүдочдоос 60 кг Г.Болдбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Ё.Басхүү, 73 кг-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, 81 кг Н.Дагвасүрэн 90 кг Г.Алтанбагана, -100 кг Л.Отгонбаатар, О.Хангай, + 100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр нар барилдана. Харин эмэгтэй жүдочдоос 52 кг Б.Хорлоодой, Л.Сосорбарам, 57 кг Д.Сумьяа, 63 кг Б.Ганхайч, 70 кг Л.Лхагвадулам, Б.Баасанжаргал, -78 кг С.Сэржмядаг, +78 кг Э.Гандиймаа нар хүчээ сорино.

Холбоотой мэдээ