Монгол хэл, ёс заншлын танхимыг тохижуулж ашиглалтад оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-02-18 10:23:21

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын лаборатори хоёрдугаар сургууль монгол хэл бичгийн кабинет, ёс заншлын танхимыг тохижуулж ашиглалтад орууллаа.

Дорноговь аймгийн  ИТХ-аас баталсан “Эх хэл-бидний өв соёл” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор  аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын 15 сая төгрөгийн төслөөр тус сургуулийн бага ангийн кабинетийг монгол уламжлалт соёл, зан заншил, эх хэлийг сурталчлах хойч үедээ өвлүүлэх зорилгоор тохижуулсан юм.

Ёс заншлын танхимд 21 аймгийн газар зүйн онцлог зураг, уламжлалт тоглоом наадгай, үндэсний хөгжим, ном сэтгүүл,  сурах бичиг, босоо монгол бичиг, үндэсний хувцас, эд өлгийн зүйлсийг байрлуулсан бөгөөд хүүхэд багачуудад үзүүлэх, дугуйлан секц хичээллүүлэх зэргээр ашиглана.

Нээлт хоёрдугаар сарын15-нд болж аймгийн БСУГ- ын дарга, Монгол Улсын гавьяат багш Ч.Отгонбаяр, сумын ИТХ-ын дарга Б.Анхбаяр, Засаг даргын орлогч О.Үүрцайх, багш сурагчдын төлөөлөл  оролцов.



Холбоотой мэдээ