Онцгой байдлын албаны 15 эрэлч нохой бэлтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-18 18:45:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын албаны эрэлч нохой бэлтгэх, нохойн сургагчаар алба хаагчдыг бэлтгэх “АНС-19” сургалт  ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад өнөөдөр эхэллээ.


Сургалтад НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл аймгийн 15 алба хаагч хамрагдаж, 15 албаны нохойг батлагдсан хөтөлбөрийн дагуу эрэн хайх, аврах чиглэлээр сургахад бэлтгэгдэнэ.


Сургалтыг нээх ёслолд ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар оролцож, амжилт хүслээ. 

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/15 дугаар тушаалын дагуу дээрх сургалт өнөөдрөөс эхлэн зургаан сарын турш үргэлжлэх юм.


Албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах алба хаагчдыг бэлтгэх сургалтад ноднин Үндэсний аврах бригад, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Дорнод, Өмнөговь, Ховд,  Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас нийт 10 алба хаагч хамрагдаж, 10 нохойг эрэлч нохойгоор сурган, эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглаж байна гэж ОБЕГ мэдээллээ.

Холбоотой мэдээ