Өвлийн олимпын тухай сонин, хачин баримт

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-16 13:54:07

ВАШИНГТОН. /History/. Өвлийн олимпын тухай таны мэдэхгүй байж болох 10 баримтыг цувралаар хүргэж байна.

1976 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрхийг АНУ-ын Денвер хот авсан боловч уг эрхээсээ татгалзжээ. 1976 оны өвлийн олимпыг зохион байгуулах сонгон шалгаруулалтад дөрвөн хот, тодруулбал, Швейцарийн Сион, Финландын Тампер, Канадын Ванкувер, АНУ-ын Денвер оролцсоноос 1970 онд Олон улсын олимпын хороо АНУ-ын Денвер хотыг зохион байгуулагчаар сонгосон байна. Олимпын байгаль орчинд үзүүлэх нөлөө болон төлөвлөсөн зардал нэмэгдэж байсантай холбоотойгоор олон нийт олимп зохион байгуулахыг эсэргүүцжээ. Харин 1972 оны сонгуулиар Ерөнхийлөгч Ричард Никсон улиран сонгогдсон өдөр Колорадо муж улсын сонгогчид олимпын наадмыг зохион байгуулахад оруулах таван сая долларын төрийн бондоос татгалзсан байна. Улмаар долоо хоногийн дараа Денвер хотын олимп зохион байгуулах эрхийг Австрийн Инсбрук хотод шилжүүлжээ. Тус хот 1964 оны өвлийн олимпыг зохион байгуулж байжээ.

Уран гулгалт, хоккейн төрөл зуны олимпын наадамд ордог байсан. Мөсний хамгийн алдартай спортын хоёр төрөл болох уран гулгалт, хоккей улирлын онцлогтой спорт хэдий ч зуны олимпын наадамд орж байжээ. Олимпын наадам хэдэн сараар сунжирдаг байх үед буюу 1908 оны Лондоны зуны олимпын наадамд эрэгтэй, эмэгтэй болон хос уран гулгалтын төрлийн тэмцээн болсон байна. Харин 1920 оны Антверпын зуны олимпын наадамд уран гулгалт хоккейн хамт эргэн ирсэн байна. Улмаар 1924 онд анхны өвлийн олимпыг зохион байгуулах болсонтой холбоотойгоор уг хоёр спортыг өвлийн наадам руу шилжүүлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ