Сансрын хүчин байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-20 12:14:14

ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сансрын хүчин байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зуржээ.


"АНУ-ын сансрын системүүд давуу талаа хадгалан үлдэж чадсан хэдий ч хямралын болон сөргөлдөөний үед сансрын хүчнийг ашиглахад бидэнд саад тотгор учруулах арга замыг болзошгүй дайснууд хөгжүүлж, сансрын хүчний нөөц бололцоогоо ахиулж байна” гэж санамж бичигт дурджээ.  


Түүнчлэн Агаарын цэргийн хүчний яамны ивээл дор Конгрессын зөвшөөрлөөр Сансрын хүчин байгуулах хууль зүйн үндэслэл боловсруулахыг АНУ-ын Батлан хамгаалах яаманд үүрэг болгосон байна. Алсдаа Сансрын хүчинд зориулагдсан тусгай газар байгуулахаар төлөвлөж байгаа аж.


Сансрын орон зайд АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалах, бусад орны түрэмгийллийг няцаах зэрэг нь Сансрын хүчин байгулахын үндсэн зорилго аж. 

Холбоотой мэдээ