Хөвсгөл аймгийн хэмжээнд томуугийн дуудлага 2,8 хувиар багасчээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-02-21 13:52:48

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн хэмжээнд түргэн тусламжийн нийт дуудлаганд томуу, томуу төст өвчин  19,2  хувь эзлэж өмнөх долоо хоногоос 2,8 хувиар багассан байна.

Тус  аймагт  амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын 29 нэгжүүдэд 7 дугаар  долоо хоногт нийт 6989 хүн үйлчлүүлсэний 567 нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдон амбулаторийн үзлэгт 8,1 хувийг эзлэж өмнөх долоо хоногоос 5,9 хувиар буурч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 хувиар их, сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулахад 1,1 хувиар бага  байгаа аж.  Томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгт 10 хувиас дээш хувьтай Энх-Үйл өрхийн эрүүл мэндийн төв, Галт, Жаргалант, Ренчинлхүмбэ, Тариалан, Тосонцэнгэл, Улаан-уул, Цагаан-үүр, Цэцэрлэг, Чандмань-өндөр, Шинэ-идэр, Цагааннуур суманд 41,3 хувь  байна. Томуугаар өвчлөгсдийн 81,4 хувийг 15,  64,7 хувийг 4 хүртлэх насныхан эзэлж,  өмнөх долоо хоногтой харьцуулахад 4 хүртлэх насныхны  өвчлөл 15,5 хувиар буурсан байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын тархвар судлал хариуцсан мэргэжилтэн Д.Өлзийсайхан мэдээллээ. 

 

Холбоотой мэдээ