Хавдрыг өндөр давтамжийн долгионоор түлэх эмчилгээ үр дүнтэй байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-02-20 17:20:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ элэгний эрт үеийн буюу 3 см хүртэл хэмжээтэй хавдрыг өндөр давтамжийн долгионоор түлэх (RFA) эмчилгээг нутагшуулж, үр дүнг нь тооцон ажиллаж байна.

2018 оноос бичил долгионоор түлэх /MWA/ эмчилгээг нэвтрүүлж 3-7.5 см хавдрыг түлж эмчилж эхэлсэн бөгөөд 6.2*7.0 см том хавдрыг түлсэн эмчилгээний үр дүн сайн гарчээ.
Мөн ангиографик, цээжний хөндийн мэс засал, дүрс оношилгооны тасаг хамтран уушгины захад байрлалтай хавдарт МWA эмчилгээ хийж эхэлжээ.

 

 

Холбоотой мэдээ