"Улсын Их дэлгүүр" компанийн хувьцааны ханш хамгийн их унав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-02-20 19:06:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 138.699.015 төгрөгийн үнийн дүн бүхий 322.866 ширхэг хувьцаа арилжив.

Үүнээс 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол гурван компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Үүнээс "Дархан Гурил Тэжээл" болон "Баянтээг" ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өссөн бол "Монгол Шуудан" болон "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.24 хувиар өсч 21888.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.602.272.431.228.47 төгрөг боллоо.

Холбоотой мэдээ