“Hayabusa-2” төхөөрөмж бага гараг дээр газардана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-02-21 13:27:53

ТОКИО. /NHK/. Японы Hayabusa-2 сансар судлалын төхөөрөмжийг дэлхийгээс 300 сая орчим километр зайд оршдог “Рюгү” бага гараг дээр газардуулахаар бэлтгэж байна гэж тус улсын Сансрын агентлагаас мэдээлэв.


Энэхүү төхөөрөмжийг “Рюгү” бага гарагийн гадаргуугаас дээш 20 мянган метрийн өндрөөс орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөөний 8 цагаас буулгаж эхэлсэн бөгөөд үүнээс 24 цагийн дараа уг гараг дээр газардах төлөвтэй байгаа ажээ.


2014 онд хөөргөж байсан уг төхөөрөмж нь “Рюгү” гарагийн орчимд өнгөрсөн оны зургадугаар сард хүрч очсон бөгөөд уг гараг дээр 10 дугаар сард газардуулахаар төлөвлөж байсан юм. Гэсэн хэдий ч “Рюгү” гарагийн гадаргуу төсөөлж байснаас хад чулуу ихтэй байсан тул хойшлуулахад хүрсэн байна.


Мэргэжилтнүүд газардуулах ажиллагааг маш болгоомжтой гүйцэтгэх бөгөөд ямар нэгэн доголдол гарсан тохиолдолд дахин хойшлуулж магадгүй байгаа юм.


Hayabusa-2 төхөөрөмж нь “Рюгү” бага гарагаас чулуулгийн дээж цуглуулах даалгавартай хөөрчээ.  

Холбоотой мэдээ