Ажлын байран дахь усны хэрэглээг зохистой байлгахыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-17 09:57:18
oyuka_hu@yahoo.com

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Дэлхийн усны өдөр тохиодог. Энэ өдөр Орхон аймаг “Ус ба ажлын байр” уриан дор тэмдэглэнэ гэж “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн Ерөнхий инженер Ч.Мягмарсүрэн хэллээ. Өөрөөр хэлбэл, ажлын байран дахь усны хэрэглээг багасгахын тулд иргэд, аж ахуйн нэгжийг уриалж байгаа ажээ.

Орхон аймаг нь 64 км-ын холоос буюу Сэлэнгэ мөрнөөс усаа татдаг. Энэ утгаараа “өртөг” ихтэй ус хэрэглэдэг юм. Иймд өрх бүрт усны тоолуур суурилуулсаны үр дүнд үргүй зардал буурчээ. Тодруулбал, “Эрдэнэт Ус” компани нь нийт татаж авсан усныхаа 70 орчим хувийг алддаг байсан бол үүнийг 48 хувь болтол нь бууруулж чаджээ. Энэ нь орон сууцны айл өрх усны тоолууртай болохоос гадна гэр хорооллын “Ус түгээх худаг”-ийг инженерийн шугамд холбосонтой холбоотой юм. Иймд албан байгууллагын усны хэрэглээг багасагахын тулд  уриалга, зөвлөмж гаргах ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

Холбоотой мэдээ