Өрхийн орлого цагаан сарын зарлага

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2019-02-25 11:58:35

2019 оны нэгдүгээр сард  өрхийн орлого сая 100 мянган төгрөгт хүрлээ . Түүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,9 хувь буюу 161 мянган төгрөгөөр өслөө. Өрхийн орлого  өсхөд цалин 97 мянга, бусад орлого 24 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо (ҮСХ)  мэдээллээ. Тэгвэл энэ үзүүлэлт  өнгөрсөн оны мөн үед 950 мянган төгрөг байжээ.


Өрхийн орлогыг тооцохдоо, 11232 өрхийг түүвэрлэн авч, өрхийн гишүүдийн нас, хүйс боловсрол, ажил эрхлэлтийн байдал, өрхийн орлого, түүн дээр тухайн өрхийн  өөрийн аж ахуйгаас бэлгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлсийн мөнгөн дүнг нэмж, нэг өрхөд ногдох дундаж үзүүлэлтийг жилийн турш судлан гаргадаг гэнэ.


Энэ өсөлт 2018 онд гарсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэхдээ бүтэн жилийн өсөлтийг нэгдүгээр сард давуулан зарлагдсан байх дүр зураг ажиглагдаж байгаа юм. Монголын цагаан сарын шинийн нэгэн энэ жил хоёрдугаар сарын 5-нд боллоо. Сар шинийн зарлага өрхийн жилийн  хамгийн  том зарлагад тооцогдоно. Тийм дээрээс  ахмадууд тэтгэвэрийн, ажилтай нь цалингийн зээл авч тэмдэглэн өнгөрүүлдэг болоод удаж байна. Тэмдэглэх нэг хэрэг. Түүнийг үгүйсгэгсэд бас бий. Ийм үгүйсгэлийн ноён оргил нь 1970-1990 оны хооронд байсан гэж хэлж болно. Ямарч шахалт хавчлага байсан үндэсний ухамсар хадгалагдан үлддэг юм билээ. Орчин үед цагаан сарыг хорьсон хаасан шийдвэр ямар нэг байгууллага албан тушаалтан гаргаагүй. Хүний амьдрал юм хойно жилд сар шинэ тэмэдэглэхгүй айл өрх үлддэг бизээ. Тэднийг албадан тэмдэглүүлэх талаар ч ямар нэг шийдвэр гараагүй.


Ийм болохоор сар шинэ тэмдэглэнэ гэдэг нь цэвэр хувь хүмүүсийн итгэл үнэмшлийн асуудал. Түүнийг дагаад үндэсний ёс заншил, шашин шүтлэгийн  зан үйл дагалддаг. Эдгээр нь зөвхөн хүний сайн сайханы төлөө гэдэг утгаар илэрдэг билээ  . Гэхдээ тэдгээрийн завсар зайгаар хар бараан зүйл сүүдэр мэт дагаж байдгийг мартаж болохгүй.  Аливаа зүйл тунг нь тохируулж байх нь хамгийн чухал. Энэ жилийн хувьд том ууц тавих, бэлэг сэлтээр уралдах нь тогтонго байдалд шилжиж байгаа нь ажиглагдсан гэж иргэд ярьж байна. Ийм нааштай үзүүлэлт гарч уламжлал, ёс заншил төгөлдөршиж байвал сайн хэрэг. Эдгээр ололтууд цаашдаа олон түмнээс дэмжлэг авах нь ойлгомжтой.


Улсын хэмжээнд 895 мянган өрхтэй, түүний 572 мянга 600 нь  цагаан сар хийдэг гэнэ. Түүн дээр түшиглэн нэг өрхийн цагаан сарын зарлага бор идээ (хоны ууц, бууз, архи) 419 мянга, цагаан идээ( хэвийн боов, ааруул элдэв жимс) 277 мянга, нийт 700 мянга орчим төгрөг  гэсэн судалгааг ҮСХ-оос  нэгдүгээр сарын 30-нд гаргасан юм. Мэргэжлийн байгууллагын судалгааг нэг өрхийн цагаан сарын зарлагатай дүйцүүлэн авч үзье.


Нийслэлийн  Баянгол дүүргийн наймдугаар хорооны иргэн М. Лхагважавынх ам бүл тав эхнэр, хоёр хүүхэд, ээжийнхээ хамт амьдардаг.  Гэр бүлийнх нь орлого түүний 800 мянган төгрөгийн цалин эхнэрийнх нь цалин  650 мянган төгрөг, өндөр настай ээжийнх нь 280 мянган төгрөгийн тэтгэвэр нийлээд сая 730 мянган төгрөг гэнэ. Хоёр хүүхэд дунд сургуулийн ахлах ангийн сурагчид. Сар шинийн идээ ундааг цагаан (хэвийн боов, аруул амттан), бор(ууц, бууз, архи) гэж ялгаж авч үзсэнтэй жишиж үзэхэд цагаан идээ аруулын үнэ зөрүүтэй гарчээ. ҮСХ нэг кг аруулыг 13 мянган төгрөгөөр бодсон байхад, эднийх гурван кг ааруулыг 54 мянган төгрөг буюу нэг кг 18 мянган төгрөгөөр авсан гэнэ. Дээр нь нэг тогооны өрөм 10 мянган төгрөгөөр авсан байх жишээтэй. Харин бусад амттаны тоо хэмжээ зөрүүтэй ч үнийн дүн ижил гарчээ. Энэ өрхийн цагаан идээндээ 300 мянган төгрөг зарцуулсан гэнэ. Бор идээний хувьд ууц 240 мянга (эр шүдлэн хонь) буузанд 180 мянган төгрөг зарцуулжээ. Гэхдээ ҮСХ—ны нэг өрхөд дундчилж бодсон архи хэмээх идээг М. Лхагважавынх сар шинийхээн ширээн дээр тавиагүй гэнэ. Түүний ээж “ төрөл төрсөд дотроо хамгийн өндөр настай нь би байгаа юм. Тэд надад золгох гэж тэд ирэх учиртай. Түүнээс биш манайд архи уух гэж хүн ирэхгүй. Нэгэнд нь өгвөл бүгдэд нь өгөх хэрэг болно. Ийм учраас архи гаргахгүй” гэж сургадаг гэнэ. Ийм зуршилыг  энэ өндөр настан 2000 оноос хойш хэрэгжүүлжээ.


Настаны энэ заншил ах дүүгийнхээ эмэгтэйчүүдээс хүчтэй дэмжлэг авсан тул жил ирэх тусам төрөл саданд нь цагаан сараар архи хэрэглэхгүй байх өрхийн тоо нэмэгдэж байгаа гэнэ. Гэхдээ 50 дээш нэсны эргтэйчүүд нь таашаадаггүй гэнэ. Энд ийм хэмнэлт байгаа ч настанд золгох багачуудын тоо жилээс жилд өсч энэ сарын 25-ны байдлаар 170 хүн ирсэн байна. Тэдний гарыг цайлгах үүднээс нэг хүнд дундчаар долоон мянган төгрөгт багтаан (шоколад, бэлэн мөнгө) бэлгэ бэлтгэдэг гэнэ. Настанд ирж золгогсод түүнд хүндэтгэл үзүүлэн гарыг нь гарцайлгадаг юм байх. Тэр нь энэ өрхийн зарлагыг нимгэлж өгдөг сайн талтай гэж гэрийн эзэн аминчлан ярьлаа. 


Тэднийхний хувьд ахас ихэсдээ хүндэтгэл үзүүлэхийг эрхэмлэдэг тул ямар нэг эдийн засгийн хүнд дарамт авдаггүй бололтой. Монголбанкнаас энэ оны эхнээс хэрэгжүүлж эхэлсэн өр, орлогын харилцааг 30:70 болгосон жишгийн дагуу тэтгэвэрийн, цалингийн  зургаан сар хүртэл хугацааны багасгасан хүүтэй (12 хувь) зээл авсан байна. Сар бүр тэтгэвэр цалингийнхаа 30 хувийг авч амьдралаа залгуулаад байх боломжтой гэнэ. Монгобанкнаас өр, орлогын харьцаа тогтоосон нь  өрхөд эерэг үзүүлэлт болов бололтой.

Холбоотой мэдээ