Эрүүлжүүлэх байрны эмч нар сургалтад хамрагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-25 18:30:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн цагдаагийн газрын харьяа эрүүлжүүлэх байрны 37 эмч "Эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ"-ний танхимын болон гардан үйлдлийн сургалтад өнөөдөр хамрагдлаа.



Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор, жил бүр зохион байгуулдаг “Архидан согтуурахаас сэргийлэх 10 хоног”-ийн хүрээнд эрүүлжүүлэх байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, эмнэлгийн үйлчилгээ, ерөнхий шаардлага MNS 5527:2013 стандартын 5.3 дахь заалтыг хангах зорилгоор зохион байгуулж буй тус сургалтыг Нийслэлийн Түргэн тусламжийн төв НТТТ/-ийн сургагч багш нар удирдан явуулсан юм.


Сургалтын төгсгөлд НЭМГ-ын мэргэжилтэн Л.Батцэцэг, НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга  цагдаагийн хурандаа Ш.Батболд, ахлах байцаагч, хошууч Д.Адьяахүү, НТТТ-ийн орлогч дарга С.Ариунболд нар хэлэлцүүлэг хийж, тулгамдаж буй асуудал болон цаашид хийх ажлын талаар ярилцаж, мэдээлэл солилцлоо.

Холбоотой мэдээ