Израилын Ерөнхий сайдыг авлигын хэрэгт буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-01 12:36:52

ЙЕРУСАЛИМ. /CNN/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг авлигын гурван хэрэгт холбогдуулан ял тулгахаар төлөвлөж тухай тус улсын Прокурорын газраас пүрэв гарагт мэдээлэв.


Уг хэргийг шүүх хурал ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулах Израилын бүх нийтийн сонгуулийн дараа болох бөгөөд түүний гэм буруутай эсэхийг тогтоох хүртэл Ерөнхий сайдын үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хаших аж.  


Харин Б.Нетаньяхугийн хувьд өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж, дээрх мэдээллийг сөрөг хүчнийхний явуулга гэж үзэж буйгаа илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ