“Цагаан уул” сувилалд шинэ эмчилгээ, үйлчилгээ нэвтрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн “Цагаан уул” ахмадын амралт сувиллын цогцолборын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжсөөр байна. Тус сувиллын газар сард 2 ээлжээр 40 хүн хүлээн авдаг ба хөдөө орон нутгийн ахмадууд хуваарийн дагуу ирж үйлчлүүлдэг. Энэ сараас эхлэн орчин үеийн хаш чулуун ор, суудлын массажны сандал, цахилгаан зүү зэрэг шинэ нэр төрлийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж эхэллээ.
Мөн уламжлалт болон физик, нөхөн сэргээх эмчилгээ хийж, биеийн тамир чийрэгжүүлэлтийн орчин үеийн шинэ тоног төхөөрөмж ашиглан бариа засал, төөнүүр, шивүүр, аарцаг нурууны нийт 13 төрлийн эмчилгээг ахмадууддаа үзүүлж байна. Одоогоор нийгмийн ажилтан, их эмч, сувилагч, нярав, үйлчлэгч гэсэн 7 орон тоотой, 20 ортой, нэг хүнд хоногийн 8000 төгрөг, халамжийн сангаас 13000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэн үйлчилж байгаа юм.
Тус сувилалд аймгийн
Хөдөлмөр Халамж үйлчилгээний газрын дэмжлэгтэйгээр ахмадууддаа зориулж шинээр
ирсэн хаш чулуун орны үйлчилгээний давуу талыг товч
танилцуулбал, энэхүү ор нь хүзүү, сээр нуруу ууцны
чангарсан булчинг суллаж, дарагдсан мэдрэлийн судал болон
цусны судсыг чөлөөлж эрхтэн систeмийн мэдрэлийг сэргээн цусан
хангамжийг сайжруулж биeэс хорыг гадагшлуулах үйлчилгээ үзүүлэх ба алжаал тайлж
тайвшруулах зэрэг онцлогтой.
Манай хөдөө орон нутгийн
ахмадууд холоос амралт сувилал хайж
цаг, хөрөнгө санхүүгээ гарздахгүй аймгийнхаа төвд ирж тав тухтай
орчинд “Цагаан уул” амралт сувиллын цогцолборт үйлчлүүлбэл
сэтгэл ханамж, таатай мэдрэмж авах, эдгэрч,илаарших боломж нөхцөл бүрдсэн
байна.
Н.Лхагва