АНУ-ын цэргүүдийн хоолны цэсэнд ногоон хоол оруулжээ

Дэлхийд | Сонин хачин
yesukheitumur@montsame.gov.mn
2019-03-05 09:59:11
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /VN/. АНУ-ын Оклахома муж улсын Форт Силл боомтын цэргийн анги анх удаа цэргүүдийн үндсэн хоолны сонголтуудыг веган буюу ногоон хоол болгон өөрчилжээ.


Шашны шалтгааны улмаас хоолны цэсэнд нэмэлт сонголт оруулах хүсэлт ирүүлсний дараа “The Guns and Rockets Dining Facility” хоолны газрын дарга Жереми Паттерсон бүх хоолыг веган болгосон байна.


"Ногоон хоол хүнс хэрэглээд хэдэн жил болж байна. АНУ-ын зэвсэгт хүчнийхэнд тулгараад байгаа зүр судасны өвчин, жингийн илүүдэлтэй тэмцэхийн тулд ногоон хоолны сонголтуудыг цэсэнд оруулахаар шийдсэн” гэж Паттерсон дурдаад “Бид хоолны цэсийг өөрчлөөгүй, зөвхөн махыг эрүүл ногоогоор орлуулсан” гэжээ.

Холбоотой мэдээ