NBA Үндэсний лигийн плей-офф эхэлж, Шонхорууд цувралыг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-05 11:56:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ улиралд ердөө хоёр хожигдолтой онооны хүснэгтийг тэргүүлсэн Ховд Шонхорууд баг IY байраар плей-оффд шалгарсан Сүхбаатар Альянс тех багтай тоглолоо.


Тоглолт эхэндээ тэнцүү үргэлжилсэн ч эхний үеийн төгсгөлийг Ховд Шонхорууд сайн хийж 26:18-аар тэргүүлсэн юм. Улмаар энэ онооны зөрүү хадгалагдсаар шийдвэрлэх үе эхэллээ. Тоглолтын турш сулхан байсан лигеонер холбогч Jordan Bedford IY үед сайн тоглолт гаргалаа. Сүхбаатар Альянс тех багийн хамгаалалт сэргэж эхэлснээр тоглолтын төгсгөлийн нэг минут үлдээд байхад оноо 94:93 болж Сүхбаатар аймаг тэргүүлсэн.


Харин хүчирхэг Ховд Шонхорууд хариуг тэр дор нь барьж Э.Дөлгөөний дутсан довтолгоог Westley Hinton нэмж цагираг дээрээс довтолж, эргээд давамгайлсан. Үлдсэн 50 секундэд Сүхбаатар Альянс багийн хийсэн хоёр довтолгоо бүтэлгүйтсэнээр 94:97-гоор Ховд Шонхорууд баг хожлоо.


Тус тоглолтод Шонхорууд багаас Э.Дөлгөөн 22 оноо, 14 самбар авч сайн тоглосон бол Г.Цэнгүүнбаяр 18 оноо, 8 самбар, Westley Hinton 14 оноо, 14 самбар авлаа. Эсрэг багаас Richard McCalop 22 оноогоор багаа тэргүүлжээ. Ховд Шонхорууд ийнхүү цувралыг 1:0-ээр тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын дараагийн тоглолтод маргааш буюу энэ сарын 6-ны лхагва гарагт МУИС-ийн зааланд болно.

Холбоотой мэдээ