Уурхайд осолдсон гурав дахь хүний цогцсыг өнөөдөр нурангиас гаргажээ

Орон нутагт | Төв
naraa@montsame.gov.mn
2019-03-06 23:10:03

Төв /МОНЦАМЭ/. "Эко-Алтан Заамар"-ын уурхайд ослын улмаас 4 хүний амь эрсэдсэн. Өнөөдөр 12 цаг 55 минутад 3 дахь хүний цогцсыг нурангаас гаргалаа гэж "Үндэсний аврах бригад"-аас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар ослын голомтод онцгой байдал, прокурор, мэргэжлийн хяналт болон аймгийн цагдаагийн газар, шүүх шинжилгээний алба, "Эко-Алтан Заамар" ХХК-ийн нийт 242 хүн 38 техник хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.

Эко-Алтан Заамар компанийн ил уурхайд хөрсний нуранги үүсэж осол болсон гэж анхан шатны дүгнэлт гараад байгаа аж. Нурангид 6 иргэн дарагдсанаас 2 иргэнийг эсэн мэнд гарган авчээ. 

Ослын голомтод ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Онцгой байдал, МХЕГ, Эко-Алтан Заамар ХХК, Заамар сумын ЗДТГ-ын бие бзрэлдэхүүн ажиллаж байгаа юм. Өчигдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ослын газарт биеэр очиж ажилласан байна.

 

Холбоотой мэдээ