Уран гартан эмэгтэйчүүд бүтээлээ олонд толилуулж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-03-08 09:22:39

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн уран гартан эмэгтэйчүүдийн бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 7-ны өдөр иргэддээ толилууллаа.

Энэхүү үзэсгэлэнг 1999 оноос хойш тасралтгүй 20 дахь жилдээ гаргаж байгаа бөгөөд аймгийн төв Даланзадгад сумын "Тэмээний музей"-д нээсэн юм. Үзэсгэлэнд 50 гаруй уран бүтээлчийн 930 бүтээлийг дэлгэсэн байна. Уран гартан эмэгтэйчүүдийн шилдэг бүтээлийн уг үзэсгэлэн энэ сарын 9-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Жил бүр эмэгтэйчүүдийн баярыг угтаж гаргадаг энэхүү үзэсгэлэнд үндэсний хувцас, эсгий урлал, нэхмэл урлал, гар хивс зэрэг зөвхөн бүсгүйчүүдийн урласан бүтээлийг дэлгэсэн байна. Мөн энэ үеэр сонихогчид худалдан авалт хийх боломжтой юм. 


Холбоотой мэдээ