Элэг шилжүүлэн суулгах 68 дахь мэс засал амжилттай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2019-03-08 14:37:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг 68 дахь мэс заслаа амжилттай хийгээд байна.

Он гарснаас хойш элэг шилжүүлэн суулгах таван мэс засал хийснээс дөрөв нь амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал, нэг нь тархи нь үхэжсэн донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг анх 2011 оны есдүгээр сарын 24-нд “АСАН” анагаах ухааны төвтэй хамтран анхны элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байсан бол өнөөдрийн байдлаар ийнхүү 68 дахь мэс заслаа бие даан амжилттай хийгээд байна.





Энэ дашрамд дурдахад, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Мэс заслын танхимын эрхлэгч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор,  Монгол Улсын хүний гавьяат эмч О.Сэргэлэн нийслэлийн есөн шилдэг эмэгтэйн нэг болж, Эрүүл мэндийн салбарын шилдэг эмэгтэйгээр шалгараад байна. Тэрээр 2017 онд дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан юм.

Б.Болд

Холбоотой мэдээ