ГССҮТ-ийн Хүүхдийн тасгийг тохижуулж хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-03-18 15:58:46

"Тэнгэрийн модун” ТББ, “Хас медиа” энтертайнментын хамт олон ГССҮТ-ийн Хүүхдийн тасгийн хэвтэн эмчлүүлэх нэг өрөө болон асаргааны өрөөг иж бүрэн тохижуулж  хүлээлгэн өглөө.

Тус хамт олон албан ёсны эрхтэйгээр өнгөрөгч 8 дугаар сард “Рэкетир 2” уран сайхны кино, албан ёсны эрхтэйгээр гаргасан бөгөөд нийт орлогын тодорхой хувийг ийнхүү буяны ажилд зориулжээ. 

Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасгийн 4 ортой хамгийн том өрөөг иж бүрэн тохижуулж, цонх, хаалга зэргийг эмнэлгийн стандартад нийцүүлэн сольсноос гадна өрөөний хоёр хананд Монгол ардын үлгэрийн баатруудыг зурсан нь хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн сэтгэл санааг дэмжих, өвчнөө мартах, сатаарахад нь эерэгээр нөлөөлөх юм.

ГССҮТ-ийн Хүүхдийн тасгийн эрхлэгч М.Болдбаатар, “Манай эмнэлэг 1991 онд ашиглалтад орсноос хойш жижиг засвар хийсэн ч энэ хоёр өрөө шиг иж бүрэн засвар хийгээгүй. Гадаадын оронд хүүхдийн эмчилгээ, өрөө, эмч нарын хувцас ч гэсэн хүүхдийн анхаарал татахуйц үлгэрийн баатартай байдаг. Цаашид энэ мэтчилэн 15 өрөө тохижуулах шаардлагатай байгаа. Хагалгаа болон эмчилгээний дараа хүүхэд ихээхэн айдастай болдог. Хүүхдийн эмч, эм тариа эмнэлэг гэсэн айдсаас түр ч болов холдуулж, тайвшруулсан сайхан орчин бүрдүүлж өгсөн  хамт олонд талархал илэрхийлье” гэв.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд ийнхүү  тав тухтай орчинд хэвтэн эмчлүүлэх боломжтой боллоо.

Ж.Болор

Холбоотой мэдээ