“Угийн бичиг хөтлөх, цус ойртолт, түүний хор уршиг”-ийн талаар сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-03-13 16:49:51

Увс /МОНЦАМЭ/. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-аас “Угийн бичиг хөтлөх, цус ойртолт, түүний хор уршиг”-ийн талаар ахмад багш Ж.Дэлэгтэй хамтран Улсын тэргүүний, Алтан гадас одонт Цогцолбор 1-р сургуулийн ахлах ангийнханд өчигдөр сургалт явууллаа. Сургалтын төгсгөлд сурагчдын мэдлэгийг бататгах зорилгоор АХА тэмцээн зохион явуулсан байна.

Аймгийн төвийн зургаан сургуульд энэхүү сургалтыг зохион байгуулах аж. Мөн хүүхдийн талаар аймгаас хийж хэрэгжүүлж байгаа ажил, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар энэ үеэр мэдээлжээ. Тухайлбал, “Нэгдүгээрт хүүхэд аймгийн хүүхдийн чуулганы үеэр Аймгийн Засаг дарга Д.Батсайханд хүүхэд багачуудын бичсэн ил захидлын дагуу хийж хэрэгжүүлж, шийдвэрлэсэн ажил, Хүүхдэд ээлтэй орон нутаг хүүхдүүддээ зориулан баталсан аймгийн хөтөлбөрийн талаар мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ