Эрэн хайх ажиллагааг ар гэрийн хүсэлтээр дахин эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-03-13 16:58:39

Хөвсгөл /МОНЦАМЭ/Иргэн Ө-г дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрийнхэн нь гаргасны дагуу эрэн хайх ажиллагаа өчигдрөөс эхлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус ажиллагаанд  аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 1 алба хаагч, ар гэрийн 2 хүн, нийт 9 хүн, 3 автомашин, 1 завьтай оролцож байна.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд тус сумын харьяат иргэн 28 настай, эрэгтэй Ө өнгөрсөн оны 12 дугаар сарын 2-ны өдөр сураггүй болсон юм. Түүнийг аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн газрын 2 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг 12 сарын 12-ны өдөр хүртэл “Эг” голын усанд зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоогоод байсан юм.

 

Холбоотой мэдээ