Шүүхийн тогтолцоо нь улс төрийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-03-13 16:35:57


Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улсын Ардын дээд шүүхийн дарга Жоу Чян, тус улсын Ардын дээд прокурорын газрын дарга Жан Жүнь нар өчигдөр БХАТИХ-д ажлаа тайлагнав.

Тэд энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулахдаа, “Улс төрийн аюулгүй байдлыг хангах, ард иргэдэд ээлтэй, эдийн засгийн эрүүл хөгжлийг бий болгоход хууль шүүхийн батлагааг хангаж ажиллахад анхаарч ажиллана” гэдгийг онцлов.

 Тулгарч буй эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлийн улмаас Хятад улсын хуулийн тогтолцоо энэ жилд улс төрийн аюулгүй байдал зэрэг томоохон асуудал болон нийгмийн тогтвортой байдлын асуудалд онцгой анхаарч ажиллах талаар хэлж байв. 

Хятад улс авлигын хэрэгтэй онцгойлон тэмцэж байгаа бөгөөд өнгөрсөн жилд л гэхэд бүхий л шатны шүүхэд нийт 33 мянган хүнд холбогдох 28 мянган авлига, албан тушаалын хэрэг шүүн шийдвэрлэсэн байна. Үүнээс муж, яамны зэрэглэлээс дээш албан тушаалтай 18 өндөр албан тушаалтанд арга хэмжээг авсан байна.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ