Улсын Гуравдугаар төв эмнэлэг “Алжаал тайлах төв”-тэй болов

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-03-14 15:08:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Гуравдугаар төв эмнэлэг эмч, ажилчдынхаа нийгмийн хамгаалал, эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр “Ажилчдын алжаал тайлах төв”-ийг шинээр тохижуулан ашиглалтад орууллаа.

Энэхүү төвийг байгуулахад эмнэлгийн захиргаа, эмнэлгийн дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо, зарим тасаг нэгжийн дэмжлэгтэй засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэжээ.


Тус төв нь үйл ажиллагааныхаа хүрээнд фитнес, иог, хуурай саун, физик эмчилгээ, тураах аппарат болон хувцас солих, усанд орох өрөөтэй бөгөөд эмч, ажилчид амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх дартс, ширээний теннис, шатар зэргийг суурилуулсан байна.

Холбоотой мэдээ