Шведийн сурагчийг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-14 15:56:25

СТОКГОЛЬМ. /РИА Новости/. Дэлхийн дулааралтай тэмцэх хөдөлгөөнд хувь нэмэр оруулсных нь төлөө Шведийн 16 настай сурагч Грета Турнбергийг Скандинавын орнуудын улс төрчид Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ.


“Ийм том шагналд миний нэрийг дэвшүүлсэн нь нэр төрийн хэрэг юм” хэмээн Грета “Aftonbladet” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Шведийн улс төрч Йенс Хольм, Хокан Свеннелинг болон Норвегийн хэд хэдэн улс төрч энэ санааг гаргажээ.


2018 оны 8 дугаар сард Стокгольм хотын парламентын байрны өмнө хичээл хаялт зарлах үеэр тэрбээр олон нийтийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүдийн анхаарлыг татаж эхэлсэн байна. Хор хөнөөлтэй хог хаягдлуудыг бууруулах асуудлаарх Парисын хэлэлцээрийн нөхцөлүүдийг хэрэгжүүлж эхлэхээс нааш сургуульдаа явахгүй хэмээн тэрбээр мэдэгдэж байсан аж.


Грета Турнберг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бага хурал болон Давос хотноо болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад уригдаж байсан нэгэн аж.  

Холбоотой мэдээ