“Залуучуудын форум”-д сурагч Т.Бат-Анужин оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-03-15 09:14:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын албанаас энэ сарын 12-14-нд зохион байгуулсан “Залуучуудын форум”-д Монгол Улсыг төлөөлөн “English School of Mongolia” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Бат-Анужин оролцлоо.


Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын албанаас 2012 оноос зохион байгуулсан “Залуучуудын форум”-д анх удаа Монгол Улсын төлөөлөгч оролцож, байр сууриа илэрхийлсэн нь энэ юм.


“Залуучуудын форум” нь Мансууруулах эмийн НҮБ-ын комиссын ээлжит 62 дугаар чуулган, Сайд нарын өндөр түвшний уулзалттай нэгэн зэрэг болж байгаагаараа онцлог бөгөөд дэлхийн 33 орны 16-23 насны 40 гаруй залуу оролцож байна. Эдгээр залуус мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх илгээлтээ Сайд нарын уулзалтад танилцуулах юм. 


Холбоотой мэдээ