Эрчимт эмчилгээг аймагтаа үзүүлсэнээр олон иргэний амь насыг аварч, учрах чирэгдлийг бууруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-15 17:43:54

Сэлэнгэ/МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн ИТХ-аар батлагдсан 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийг гурван ортойгоор байгууллаа. 

Энэхүү тасгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Энхбат нар оролцож, эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагаа, зохион байгуулалттай газар дээр нь танилцлаа. 

Энэхүү тасгаар маш хүнд болон хүнд өвчтөнд амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж нээгдэж, орчин үеийн эмчилгээний тоног төхөөрөмж ашиглан, жилдээ 250-300 хүнд мэргэжлийн баг үйлчлэх нөхцөл бүрдэж байна.

Эрчимт эмчилгээг аймагтаа үзүүлсэнээр эмнэлгийн нас баралт буурч, 3-р шатлалын эмнэлэгт онош тодорхой хүнд өвчтнүүдийг илгээдэг байдал цөөрөх, мөн олон иргэний амь насыг аварч, учрах чирэгдлийг бууруулах өндөр ач холбогдолтой алхам болж байна хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг хэллээ.


Холбоотой мэдээ