“Tesla” шинэ загварын автомашинаа танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-03-15 15:47:27

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Tesla” компани “Model Y” загварын цахилгаан автомашинаа пүрэв гарагт Лос-Анжелес хотноо танилцуулжээ. Танилцуулах арга хэмжээг “YouTube” цахим хуудсаар шууд дамжуулсан байна.


“Tesla” компанийн тэргүүн Илон Маскийн мэдээлснээр, уг автомашин нэг удаагийн цэнэглэлтээр 480 км зам туулах бөгөөд 3.5 секундэд 96 км цаг хурдалдаг байна. Мөн “жийп машины тохиргоотой боловч яг спорт машин шиг явдаг” аж.


“Model Y” загварыг 2020 оны намар их хэмжээгээр үйлдвэрлэх төлөвтэй байна. Гэхдээ 2021 оноос нэг цэнэглэлтээр 370 км зам туулдаг хүчин чадалтайг үйлдвэрлэх аж. Маскийн хэлснээр, хамгийн хямд загвар нь 39 мянган ам.долларын үнэтэй байна. Уг цахилгаан автомашины хамгийн дээд хурд нь дөрвөн төрлийн тохиргооноос хамаарч, цагт 193 болон 241 км байх аж.

Холбоотой мэдээ