Спортын олон төрөлт тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл МОНЦАМЭ. Хөвсгөл аймгийн Цэргийн штабаас Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулж буй спортын олон төрөлтийн тэмцээн, марш тактиктийн тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах зэрэг тэмцээн эхэллээ.
Мөн сумдын ЗДТГ-тай хамтран орон нутгийн хамгаалалтын нэгдсэн төлөвлөгөөг
хэрхэн боловсруулах аргачлал, суурь ойлголтыг эзэмшүүлэх зорилгоор “Орон нутгийн төлөвлөлт” сэдвээр сургалт зохион байгуулав. Монгол
цэргийн өдрийг тохиолдуулан энэ сарын 18-нд буудлагын тэмцээн, аймгийн
удирдлагын ордны Соёмбо танхимд баярын хурал, Хотгойдын баатар Чингүнжавын талбайд хүндэтгэлийн жагсаал, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, урлагийн тоглолт болно. Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан “Цэрэг-Эх оронч хүмүүжил төлөвшил” сургалт
зохион байгуулах ажээ.