БНХАУ, Япон ирэх сард эдийн засгийн хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-03-16 12:24:19

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ болон Японы Засгийн газар ирэх дөрөвдүгээр сарын дундуур эдийн засгийн өндөр дээд түвшний хэлэлцээг Бээжин хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.


Хоёр талын төлөөлөгчид энэ төрлийн хэлэлцээг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хийсэн нь сүүлийн найм орчим жилийн хугацаанд хийсэн анхны хэлэлцээ болсон юм.


Талууд оюуны өмчийн эрхийг хамгаалах салбарт хамтран ажиллах болон импортын хоригийг цуцлах талаар хэлэлцэх төлөвтэй байна.


Үүний зэрэгцээ БНХАУ, Японы төлөөлөгчид инноваци болон технологийн хөгжлийн асуудлаарх уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар өнгөрсөн оны 10 дугаар сард уулзах үеэрээ инновацийн асуудлаар хэлэлцээ хийхээр тохиролцсон билээ. 

Холбоотой мэдээ