Насан туршийн боловсролын дэлхийн чиг хандлагыг судлахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-18 13:08:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Цаашид хууль, эрх зүйн орчны өөрчлөлт, дэлхий нийтийн насан туршийн боловсролын чиг хандлага, бололцоог судлан танилцуулахыг тус төвийн захирал Л.Болортунгалагт үүрэг болгож, яамнаас тодорхой асуудалд дэмжиж туслахаа илэрхийлэв.

Тэрбээр яамны харьяа байгууллагын нэг болох Насан туршийн боловсролын үндэсний төвийн ажил байдалтай танилцсан юм.

Тус байгууллага нь насан туршийн боловсролын бодлогын хэрэгжилтийг үндэсний хэмжээнд зохицуулах чиг үүрэг бүхий сургалт, судалгаа, арга зүйн байгууллага юм. Иргэдэд насан туршийн буюу тасралтгүй боловсролыг албан бус хэлбэрээр эзэмшүүлэхэд төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд нэгтгэх, насан туршийн боловсролын үйлчилгээ явуулж байгаа 355 төв болон тэнд ажиллаж байгаа боловсон хүчнийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй ч чиг үүргээ биелүүлэхэд хууль эрх зүйн орчин, төсөв мөнгөний хүндрэл зэрэг олон асуудал тулгамдаж байгааг сайдад дуулгалаа.

Монгол Улсын 3.2 сая иргэнийг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх, насан туршдаа суралцах боломжийг олгох, багш нарыг чадавхжуулах чухал чиг үүрэгтэй байгууллага ч үүнд чиглэсэн санхүүжилт байхгүй гэв. 

Холбоотой мэдээ