Улаангом сумын 9-р багийн Засаг даргын дахин сонгууль боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-18 14:56:53

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 9-р багийн Засаг даргын сонгууль хууль бус болсон гэж үзээд шүүхээс дахин явуулах шийдвэр гарсан байнаЭнэ дагуу өчигдөр дахин сонгууль явуулжж Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Баясгалан 63.5 хувийн саналаар ялалт байгуулжээ.

2016 оны намар болсон Улаангом сумын 9-р багийн Засаг даргын сонгуульд МАН-аас Э.Сарантуяа, АН-аас Ц.Баясгалан нар нэр дэвшин өрсөлдөж, улмаар МАН-ын нэр дэвшигч ялалт байгуулсан байна. Гэвч Ц.Баясгалангийн хувьд багийн Засаг даргын сонгуулийг шударга бус болсон гэж үзээд шүүхэд гомдол гаргажээ. Энэ асуудал хоёр жил гаруйн хугацаанд удааширсаны эцэст ийнхүү дахин сонгууль явуулах шүүхийн шийдвэр гарсан байна.

 

Холбоотой мэдээ