Марш тактикийн тэмцээн Хялганат тосгонд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-03-18 21:11:06

Булган /МОНЦАМЭ/ Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан Булган аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын Марш тактик-тусгай бэлтгэлийн тэмцээн Хангал сумын Хялганат тосгонд боллоо.

Жил бүр уламжлал болон зохиодог энэ удаагийн тэмцээнд хурандаа Д.Энхцог захирагчтай Зэвсэгт хүчний 234 ангийн хоёр баг нэг, хоёрдугаар байр, хурандаа Ж.Жамсрандорж захирагчтай Хилийн цэргийн 0286-р ангийн баг тамирчид гуравдугаар байр эзэлсэн байна. Тэмцээнд аймгийн цагдаа, онцгой байдлын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хорих ангийн алба хаагчдын бие бүрэлдэхүүн оролцсон юм.

Манай улсын хэмжээнд ганц байдаг тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг гол, ус гатлалтын тусгай батальон болох Зэвсэгт хүчний 234-р анги энэ жилийн тэмцээнийг зохион байгууллаа.

Холбоотой мэдээ