Усны тоолуур тавиулахыг анхааруулав

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2019-03-19 09:43:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газраас ус хэрэглэж буй иргэн, ААН байгууллагуудыг усны шугам хоолойдоо стандартын шаардлага хангасан цэвэр усны тоолуур тавиулахыг анхааруулж байна. 


Усны тоолуур суурилуулаагүй иргэн, ААН, байгууллагатай ус ашиглах гэрээ байгуулахгүй болохыг мэдэгдэж байна.  


Усны тухай хуулийн 10.1.3, БОНХ-ийн сайдын 2013 оны А/156 дугаар тушаалаар баталсан "Ус ашиглалт хэрэглээг тоолууржуулах журам", БОАЖ-ын сайдын 2019 оны 09/322 дугаартай албан даалгаврын дагуу нийслэлд ажил үйл эрхэлж байгаа ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд усны нөөцийг хэмнэх, зохистой ашиглах үүднээс дээрх журам дүрмийг мөрдөн ажиллахыг сануулж байна.

Ингэхдээ нийслэлийн Байгаль орчны газраас энэ оны зургадугаар сарын 1-нээс эхлэн усны тоолуур суурилуулаагүй иргэн, ААН, байгууллагатай ус ашиглах гэрээ байгуулахгүй болохыг давхар мэдэгдэж байна.  

Холбоотой мэдээ