БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй 33 иргэн бүртгүүлжээ

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-03-19 17:43:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг  3 дугаар сарын 13-15-ны хооронд явуулж, 12 сумаас 33 иргэн бүртгүүлжээ.

Бүртгүүлэх иргэд 1972 оны 1 дүгээр сараас хойш төрсөн байх ёстой бөгөөд харааны мэдрэмжээ шалгуулж, тэнцсэн тохиолдолд бүртгэлд хамрах аж.

Өнгөрсөн жилийн бүртгэлээр 30 хүн бүртгэх квоттой байсан хэдий ч 90 иргэн бүртгүүлж байсан бол энэ жил 60 хүн бүртгэх квотдоо хүрээгүй байна.

Бүртгүүлсэн иргэд өөрсдөө бие даан хэлний бэлтгэл хийж, 4 дүгээр сарын 4,5-нд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд 6 сард ур чадварын шалгалт өгөх ажээ. 

Холбоотой мэдээ