Уран барилдаантай бөхөөр Б.Азбаяр шалгарчээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-03-19 20:33:40

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 5-р цэцэрлэгээс Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан аймгийн Биеийн тамир, спортын газрын ахлах дасгалжуулагч аймгийн арслан Б.Бадарчийн нэрэмжит цэцэрлэгийн насны хүүхдийн "Начин шонхор" үндэсний бөхийн барилдааныг гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа.

Барилдаанд Улаангом сумын 10 цэцэрлэгийн болон Наранбулаг, Давст, Цагаанхайрхан, Тариалан, Зүүнговь сумын 64 бөх хүчээ сорьсоноос Цагаанхайрхан сумын цэцэрлэгийн бөх Ш.Баярбаатар түрүүлж, Улаангом сумын 1-р цэцэрлэгийн бөх Л.Батхуяг үзүүрлэж, 10-р цэцэрлэгийн бөх Б.Тэмүүлэн, 2-р цэцэрлэгийн бөх Б.Батцогт нар шөвгөрчээ.

Уран барилдаантай бөхөөр Улаангом сумын 8-р цэцэрлэгийн бөх Б.Азбаяр, Уран гараа дэвээтэй бөхөөр Улаангом сумын 9-р цэцэрлэгийн бөх Х.Цэрэнпунцаг шалгарсан байна. Барилдаанд оролцсон бяцхан бөхчүүдэд тус цэцэрлэгийн зүгээс гарын бэлэг олголоо.

Холбоотой мэдээ