Зоонозын халдварт өвчнийг эрт илрүүлэх чиглэлээр хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-03-21 16:58:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв хамтран уулзалт зохион байгууллаа.


Уулзалтаар зоонозын халдварт өвчний үед судалгаа шинжилгээ хийх, идэвхтэй эрт илрүүлэх, эрсдлийн үнэлгээ хийж голомтын хариу арга хэмжээний үед хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх ажлын чиглэлийг ярилцаж тохирсон юм.

Мөн бруцеллёз, бэтэг өвчнийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөлөө.

Холбоотой мэдээ