Тайваньд сөнөөгч онгоц нийлүүлж болзошгүй байгаатай нь холбогдуулан мэдэгдэл хийжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-22 18:02:07

БЭЭЖИН. /РИА Новости/АНУ Тайваньд 60 гаруй сөнөөгч онгоц нийлүүлэх гэрээ байгуулж болзошгүй байгаатай нь холбогдуулан Хятад улс мэдэгдэл хийсэн тухай тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ.


“Асуудлын эмзэг талыг ойлгож, хор уршиг учирч болзошгүйг хүлээн зөвшөөрөхийг Хятадын эрх баригчид АНУ-д уриалж байна. Түүнчлэн “Нэг Хятад” зарчмыг баримтлахыг АНУ-д уриалж байна. Хятад, Америкийн хамтын ажиллагаанд хор хөнөөл учруулахгүйн тулд түүнчлэн Тайванийн хоолой орчимд энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд АНУ Тайваньд зэвсэг нийлүүлэхээ зогсоох хэрэгтэй” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 


Хятадын төв Засгийн газар болон арлын муж хоорондын албан ёсны харилцаа Чан Кайши тэргүүтэй Гоминьданы цэргүүд Хятадын Коммунист намтай хийсэн иргэний дайнд ялагдаж, Тайвань руу зугтсаны дараа 1949 онд тасарсан юм. Тайвань, эх газрын Хятад хооронд ажил хэргийн болон албан бус харилцаа 1980-аад оны сүүлээр сэргэжээ. 1990-ээд оны эхээр талууд төрийн бус байгууллагуудын шугамаар холбоо тогтоож эхэлсэн байна.

Холбоотой мэдээ