Чехэд ажиллаж буй монголчуудын ТББ-ын удирдлагатай уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-03-25 11:41:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Наранбат Чех Улсад үйл ажиллагаа явуулж буй монгол иргэдийн холбоо, ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар, ТББ-ууд нэгдэн монголчуудаа дэмжих боломж бололцооны талаар санал солилцов. Энэ үеэр Чех Улсад эх орноо сурталчлан таниулж, Монгол иргэдээ дэмжин ажиллаж буй нийтлэлч, орчуулагч Д.Гангаа, “Чех-Монголын соёлын төв” ТББ-ын тэргүүн О.Эрдэнэчимэг, “Чех-Зүүн Азийн худалдааны танхим”-ын дэд ерөнхийлөгч, “Монкарго”  илгээмжийн төвийг үүсгэн байгуулагч М.Гэрэлт-Од нарыг “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасныг гардууллаа. Мөн “Монгол эмэгтэй” ТББ-ын тэргүүн Г.Оюунцэцэг, Ледце сууринд байрлах Азийн бяцхан музейн захирал, зураач Б.Ариунзул болон “Монголчуудын нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Ариунжаргал нарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнасныг гардууллаа.

Холбоотой мэдээ