УИХ-ын дарга Г.Занданшатарын талархлын захидлыг гардуулав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-03-25 12:25:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд Канад Улсын Сенатын спикер Жорж Фюрид бараалхав.


Уулзалтаар Элчин сайд Я.Ариунболд Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар товч танилцууллаа. Мөн уг харилцааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглээд, УИХ-ын дарга Г.Занданшатарын талархлын захидлыг гардуулав.


Канад Улс Монгол Улстай харилцаж буй харилцаандаа чухал ач холбогдол өгдгийг Спикер Жорж Фюри онцлоод Элчин сайд хийгээд ЭСЯ-ны үйл ажиллагааг Канадын Сенатын ажлын алба дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ