ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирал Монголд айлчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-29 17:30:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзлаа.


ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирлаар Такаши Касе шинээр томилогдсоныг уламжлаад, зургаадугаар сард манай оронд айлчлахдаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхах хүсэлтэй байгааг Сергей Диордица дамжуулав.


ДЭМБ-аас Номхон далайн Баруун бүсийн улс орнуудад явуулах бодлоготоо багагүй өөрчлөлт оруулж  яаралтай, онцгой нөхцөл байдал, халдварт бус өвчин болон насжилт, орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудад техник туслалцааны чиглэлээр  анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөсөн гэв.


Уулзалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар нар оролцов.


Холбоотой мэдээ