Монголтой залгаа хилд бөөний худалдаа, логистикийн төв байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-30 13:37:43

КРАСНОЯРСК. /TASS/. Оросын Холбооны Бүгд Найрамдах Тува Улс Монголтой хил залгаа орших Хандгайт сууринд бөөний худалдаа, логистикийн төв байгуулахаар төлөвлөж байгаа тухай Тувагийн Эдийн засгийн сайд Елена Каратаева мэдэгджээ.


“Энэ нь манай үйлвэрлэгчдэд дамын наймаачдаас холдох боломжийг олгох юм” хэмээн тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн тэрбээр ирэх 4 дүгээр сарын сүүлчээр хөрөнгө оруулагчидтай уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ уулзалтын дараа төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тодорхой болох аж.  

Холбоотой мэдээ