Гемодиализын тасаг нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 13:13:20

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Гемодиализын тасаг шинээр байгуулагдан үүдээ нээж байнгын ашиглалтанд орлоо.

Эрүүл мэндийн яамны санхүүжилтын 70 000 ам.доллароор гемодиализийн аппарат, 50 000 ам. доллароор ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг “Нарт-Эрдэнэс” ХХК, Ойвика ХХК-нууд нийлүүлэн угсралт хийж хүлээлгэн өглөө. Тус эмнэлэгт бүртгэлтэй өвчтөнүүд эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй аппаратанд орж цусаа шүүлгэх юм байна. Гемодиализын тасгийн нээлтэнд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Гадаад Харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал, Засаг дарга О.Амгаланбаатар нар оролцлоо. Эрүүл мэндийн салбарт ийнхүү хөрөнгө оруулалт хийгдсэнээр бөөрний өвчнөөр шаналж хот хороо бараадан аппаратанд орон ихээхэн хөрөнгө зарцуулах явдал байхгүй болох боломжтой боллоо.

                                                                                             Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ