Энэ онд 30.7 тэрбум төгрөгийн тендер шалгаруулна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-04-09 11:40:03

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газраас энэ онд 30.7 тэрбум төгрөгийн 133 тендер шалгаруулна. Тодруулбал, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардлаар 17, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 51, авто замын сангийн хөрөнгөөр 11, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 35, улсын төсвийн хөрөнгөөр 19 төсөл үйл ажиллагааг зохион явуулах юм.

Одоогоор тус өмчийн газар барилга угсралтын ажлын тендер зарлах бэлтгэл ажлаа хангаж, зураг төсвийг мэргэжлийн байгууллагууд хянаж байна.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Орон нутгийн өмчийн газар нь бүр тендер шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем ашиглаж, зохион явуулах ёстой байдаг. Үүний дагуу өнгөрсөн онд худалдан авах ажиллагааг цахимаар 100 хувь явуулжээ. Өнгөрсөн онд тус газар нь аймгийн Засаг даргын 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан 12.3 тэрбум төгрөгийн 115 тендер шалгаруулалт зохион байгуулсан аж. Төлөвлөгөөнд тусгасан нийт хөрөнгө оруулалтын 30 гаруй хувь нь боловсролын салбарт хийсэн байна. 

Холбоотой мэдээ