Хүн амын тал шахам хувь нь газраа өмчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-04-09 12:31:45

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 4193 иргэн 369.3 га газар өмчилжээ. Ингэснээр нийт хүн амын 45.4 хувь нь газраа өмчилж авсан гэсэн үг юм.

Харин энэ онд 3184 иргэнд 329.2 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн гэж аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв. Чойбалсан хотод газар өмчлүүлэх байршлын хувьд, ихэнх хэсэг нь тавдугаар багт, мөн нэг, наймдугаар багт газар өмчлүүлэхээр төлөвлөөд байна. Харин аймгийн төвийн 2, 3, 4, 10 дугаар багаас одоо амьдарч байгаа газраа өмчлөх хүсэлт гаргасан иргэдэд газрыг нь өмчлүүлнэ гэв.

Холбоотой мэдээ